-Аргын тооллын 11 сарын 10. Лхагва (Буд) гараг (2021)



-Аргын тооллын 11 сарын 10. Лхагва (Буд) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 6, хар нохой, элдэв тэнгэртэн-20 од, суудал төмөр, мэнгэ 9 улаан, идэрийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:50-17:21.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Гэвч луу, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Ажил үйл ном ёсоор бүтэх маш сайн. Харин ашиг тустай үйл, нүүдэл хийх, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, эд, мал гадагш өгөхөд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ