-Аргын тооллын 11 сарын 8. Даваа (Сумьяа) гараг (2021)



-Аргын тооллын 11 сарын 8. Даваа (Сумьяа) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 4, цагаан бич, онгоц-18 од, суудал гал, мэнгэ 2 хар, рашааны барилдлагатай өдөр. Хутганы ир, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:47-17:24.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Гэвч бар, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Ажил үйл ном ёсоор бүтэх маш сайн. Харин байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эхэлж ном сонсох, замд гарах, эд юм өгөх, хэрүүл тэмцэлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ