-Аргын тооллын 11 сарын 7. Ням (Адьяа) гараг (2021)



-Аргын тооллын 11 сарын 7. Ням (Адьяа) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 3, шарагчин хонь, хонгорцог-17 од, суудал хий, мэнгэ 3 хөх, түлэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр. Өвлийн уур-14:26.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:45-17:25.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Гэвч үхэр, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Ажил үйл ном ёсоор бүтэх маш сайн. Харин элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, худаг малтах муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ