ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 135 хүн эдгэрч, халдварын тохиолдол 74-өөр нэмэгджээ



2021 оны 10 дугаар сарын 28-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 29-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 253 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 58 эерэг, 128 сорьцод PCR шинжилгээ хийхэд 16 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 74-өөр нэмэгдэж нийт 18461 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 1, Булган сумаас 18,  Дарви сумаас 4, Дөргөн сумаас 2, Зэрэг сумаас 1, Манхан сумаас 2, Мөст сумаас 1, Мянгад сумаас 4, Үенч сумаас 1, Чандмань сумаас 5, Цэцэг сумаас 2, Эрдэнэбүрэн сумаас 4 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас  29 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.29/ байдлаар нийт 283 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 140 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 143 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 35 нь 0-18 насны хүүхэд, 16 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-2, хүнд-24, хүндэвтэр-102, хөнгөн 155 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 410, сумдад 361 нийт /771/ хүн гэрээр эмчлүүлж байна. 
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 135 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 17587 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 114 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 0 нь 1 дүгээр тун, 10 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56133 хүн буюу 88,3 хувь нь 1 дүгээр тунд, 52601 хүн буюу 82,8 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 104 хүн хамрагдаж нийт 7110 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ