БОАЖЯ, БШУЯ, ШХА-аас хэрэгжүүлж буй
"Тогтвортой хөгжлийн боловсрол II" төсөлд Жаргалант сумын ерөнхий боловсролын 1,2 дугаар сургууль, Мөнххайрхан, Буянт сумын сургуулиуд хамрагдсан байна. Төслийн хүрээнд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
“Цахим сургалт-Чанартай боловсрол”, 2 дугаар сургууль
“Ухаалаг хэрэглээ зөв хэмнэлт”, Буянт сумын сургууль
“Урлахуйн ертөнц”, Мөнххайрхан сумын сургууль
“Судалъя, шинжилье, суралцъя, хөгжье” гэсэн төслийг ажмлттай хэрэгжүүлжээ.
Эдгээр төсөл нь 2019 оны 11 сараас эхэлсэн бөгөөд 4 сургуульд тус бүр 30 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжсэн байна. Үүнээс 7.5 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас 22,5 сая төгрөгийг БОАЖЯ, БШУЯ, Швецарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлсэн байна.
Төслийн хэрэгжилтэд мониторинг хийх, үйл ажиллагааны үр дүнг нэгтгэх, зөвлөлдөх уулзалт боллоо. Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Т. Дэлгэрсайхан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д. Даваадорж болон бусад холбогдох мэргэжилтнүүд, Зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүд, Техникийн зөвлөн зохицуулах орон нутгийн багийн гишүүд оролцов.