Монгол экологи төв ТББ байгальд ээлтэй залуу манлайлагчдыг бий болгоход хамтран ажиллана



Монгол экологи төв ТББ
, Европын холбооны хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөр манай аймгийн Манхан, Мөнххайрхан сумдын ЕБС-д хэрэгжиж байна.  



Энэ сарын /2021.10.26 /-ны өдөр Европын холбооноос МУ-д суугаа төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Марко Фэрри болон Монгол Экологи төв ТББ-ын ажлын хэсэг тус хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын хамтын ажиллагааны талаар аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Боловсролын газрын дарга Б.Алтангэрэл болоод холбогдох мэргэжилтнүүдтэй уулзан, санал бодлоо солилцлоо. 



“Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөрийн хүрээнд Манхан, Мөнххайрхан сумдад орчин үеийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, ном гарын авлага, интернет орчин бүхий “Сурагчийн хөгжлийг дэмжих танхим” байгуулсан байна. Энэхүү төслийн гол зорилго нь алслагдсан сумдын сурагчдад тулгамдаж буй асуудлуудыг сонсох , орон нутгийнхаа байгалийн цогцолборт газраа хайрлаж, хамгаалах  төлөвшил бий болгох,  тэдний санал бодол, дуу хоолойг дэмжиж, харилцаа холбоотой хамтран ажиллах, зорилготой.



Орон нутгийн удирдлагуудын зүгээс дээрх төсөл хөтөлбөртэй танилцаж, цаашдаа энэхүү төслийг дэмжиж, хамтран ажиллах, байгальд ээлтэй хүүхэд, залуу манлайлагчдыг бий болгоход анхаарч ажиллахаа илэрхийлэв.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ