Тарвасаар 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийжээ



Ховд аймаг жилд дунджаар 5000 гаруй тонн тарвас хураан авдаг. 

Өнөөдөр /2021.10.05/ аймгийн төв талбайд “Ховдын тарвас, хоол ундааны баяр”-ын үзэсгэлэн боллоо. Тус арга хэмжээг аймгийн ЗДТГ, “Шинэ Ховд” баруун бүсийн хөгжлийн корпораци, “Бүрэн Монгол” ТББ болон бусад байгууллага хамтран зохион байгуулав. 

 

Энэхүү үзэсгэлэн нь орон нутгийн “брэнд” болсон тарвас болон бусад хүнсний ногоогоор олон төрлийн бүтээгдэхүүн бий болгох, гадаад дотоодын жуулчдын эрэлт хэрэгцээнд тохирсон хоол ундааны шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. 

Энэ үеэр Монголын Гастроном аялал жуулчлалын холбоо ТББ, Монголын тогоочдын холбооны мастер тогоочид орон нутгийн хөрсөнд тарьж ургуулсан тарвасаар 20 гаруй төрлийн зууш, коктель, дессертний цуглуулгыг бэлтгэж олон нийтэд сонирхуулав.



Тарвасаар олон янзын бүтээгдэхүүн хийх арга барилыг олон нийтэд таниулан, үйлчилгээний байгууллагын тогооч нарт зааж сургалаа. Ингэснээр тарвасыг нэмүү өртөг шингээн худалдаалах үүгээрээ жуулчдыг татах, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. 

Цаашид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.



ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ