ИРГЭДИЙН АНХААРАЛД:Хөшөөт төслийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авна



Аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/500 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг Хөшөөт төслийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг 2021 оны 10 дугаар сарын 06-13-ны ажлын өдрүүдэд хүлээн  авна.
Иймд та бүхнийг тус төслийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлоо аймгийн Засаг даргын Тамгын Газрын “Угтах үйлчилгээ, 7043-1111 төв”-ийн операторын 7043-1111, 99518474 дугаарын утсаар болон  биечлэн ирж өгөхийг хүсье.

Хаяг:
Аймгийн Засаг даргын Тамгын газрын 1 давхарт байрлах  “Угтах үйлчилгээ, 7043-1111 төв” 

ЖИЧ:
Дарви, Цэцэг сумдын иргэдийн өргөдөл гомдлыг тус сумдын Засаг дарга нар хүлээн авч байгаа болно.

АЖЛЫН ХЭСЭГ
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ