Энэхүү постыг жилийн 4 улирлын туршид Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд шуурхай хүргэхэд ашиглахаас гадна гэмт хэрэг, зөрчил түлхүү гарч байгаа сум, бүс, цэгүүдэд шилжүүлэн ажиллуулах юм. Пост тус бүрд хяналтын 4 камер суурилуулсан, нарны цахилгаан үүсгүүртэй, алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэх, амрах гээд бүхий л орчныг бүрдүүлж тохижуулсан байна.
Ховд аймаг дахь Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн эдгээр постыг н.Гэрэлчулуун захиралтай “Хан гурав-Эрдэнэ” ХХК орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт буюу 30,0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэжээ.
Цагдаагийн газар явуулын эдгээр посттой болсоноор гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнчлэн ахуйн хүрээнд гарсан гэмт хэрэг зөрчлийн дуудлага өгөх гэж иргэд заавал цагдаагийн газар дээр очиж цаг алдахгүй, мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, коронавируст цар тахлын үед хяналтын түр цэг ажиллуулахад ашиглах зэрэг давуу талтай юм.
ВИДЕО: