Мянгад сумын Баянхошуу багийн тариаланч Баттогтохын Отгонтөгс “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ” цол хүртлээ



Газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн 3 тариаланч сар шинийн босгон дээр “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ” цол хүртсэн. Тэдний нэг нь Мянгад сумын Баянхошуу багийн тариаланч Баттогтохын Отгонтөгс юм. Аваргын шагналыг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав аймгийн ИТХ-д Мянгад сумаас хамт сонгогдсон төлөөлөгч Ц.Бадамхорлоо, сум, орон нутгийн удирдлагуудын хамтаар гардуулж баяр хүргэлээ.

Б.Отгонтөгсийнх 7-ийн гэх шим, хөрс сайтай талбайд газар тариалан эрхэлсээр иржээ. Жил бүр 3-5 га талбайд төмс хүнсний ногоо, тарвас, тэжээлийн ургамал тариалж жилдээ 30-50 тн ургац хураан авдаг байна.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ