Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр Иргэн Ц. 48 настай. Гэр бүлийн хамтаар Мянгад сумын Чацаргант багийн нутаг, Ховд голын ойролцоо
“Цоохор харгана” гэх газар нутаглаж буй н.Баярхүү гэх айлд 2021 оны 06 дугаар сарын 01-нд аймгийн төвөөс очжээ.
Мөн өдрийнхөө орой тухайн айлаасаа гараад эргэж ирээгүй байна. Усанд осолдсон байж болзошгүй учраас ар гэрийнхэн нь 06 дугаар сарын 02-нд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Аврах, эрэн хайх ангийн 13 алба хаагч 2 авто машин, 2 завьтайгаар эрэн хайх ажлыг эхлүүлж, 4 дэх өдрөө зохион байгуулж байна.
Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар өнөөдрөөс /2021.06.05/ эхлэн Увс аймгийн ОБГ-ын Эрэн хайх аврах бүлэг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр хүч нэмэгдүүлэн ажиллахаар болжээ.