ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар харьяа байгууллага, агентлагийн ажилтан алба хаагчидтай уулзалт хийв



Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2021.05.22/ Ховд аймагт ажиллав. Энэ үеэр эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагуудын ажилтан, алба хаагчидтай уулзалт хийж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан салбарын бодлого, шинэтгэл түүнийг хэрэгжүүлэхэд чиг үүрэг бүхий байгууллагууд ямар үүрэгтэй оролцох, харьяа байгууллага, агентлагийн ажилтан алба хаагчдыг сургаж дадлагажуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, аймаг, орон нутгийн удирдлагуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар тодорхой мэдээлэл хийлээ.




Үүний дараагаар зарим байгууллагын автомашин, техник тоног төхөөрөмжийг шинэчилж байгааг уламжилж “БАТЛАМЖ” гардуулав.


Тухайлбал, Улсын бүртгэлийн хэлтэст Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн Ерөнхий газар болон БНСУ-ын Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-ын хамтран хэрэгжүүлж буй “Улсын бүртгэлийн байгууллагын дэд бүтцийг хөгжүүлэх замаар иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх” төслийн хүрээнд 4 төрлийн нийт 76 ширхэг техник, тоног төхөөрөмж /суурин компьютер-19, олон үйлдэлт принтер-19, хурууны хээ уншигч-19, зургийн аппарат-19/ гардууллаа. Мөн халдвар хамгааллын багц /12901 ширхэг/ олгов.



Харин Ховд аймаг дахь Цагдаагийн газарт албан хэрэгцээнд нь зориулан “Kia sportage”, “УАЗ-Фургон” маркийн 2 автомашин, Ховд аймаг дахь ШШГГ-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид албан хэрэгцээнд нь LAND CRUISER PRADO-76 маркийн автомашин, нэр бүхий зарим алба хаагчдад “ӨРГӨӨ ЦАГААН ГЭР” олголоо.


Уулзалтын төгсгөлд эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдыг салбарын болон харьяа байгууллагын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.



Дараагаар нь зарим байгууллагаар орж ажил байдалтай нь танилцав.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ