Нийт 373 сорьцод шинжилгээ PCR шинжилгээ хийжээ



Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 17-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 18-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 373 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын тохиолдол нэмэгдээгүй байна.  

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.18/ байдлаар 3 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна. 

Халдвар авсан нийт 247 иргэнээс 244 нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарлаа. 

Өнөөдрийн  /2021.05.18-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 16 иргэн, тусгаарлан ажиглах байранд 39 иргэн, гэрийн тусгаарлалтад   гэрийн 15, ажиглалтад нийт 217 иргэн байна. 

Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж “КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ” халдвараас сэргийлж вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал.

"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ