-Аргын тооллын 2 сарын 15. Даваа (Сумьяа) гараг (2021)



-Аргын тооллын 2 сарын 15. Даваа (Сумьяа) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 4, хөх морь, могойг хүлэгч-25 од, суудал мод, мэнгэ 7 улаан, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:58-18:14.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Гэвч хулгана, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Худалдаа наймаа, модны үйл, цагаан зүгийн үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, байшин барих, сан тавих, хот байгуулах, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, насны хүчийг арвижуулах, усан засал, садан бололцоход сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах, хэрүүл тэмцэлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга. Зайлшгүй тохиолдолд өдрийн цагийн сайныг баримтлавал цээр үгүй болой. Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ