-Аргын тооллын 10 сарын 28. Лхагва (Буд) гараг (2020)



-Аргын тооллын 10 сарын 28. Лхагва (Буд) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 12, хөх луу, могойг хүлэгч-25 од, суудал гал, мэнгэ 9 улаан, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:30-17:40.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, насны хүчийг арвижуулах, усан засал, худалдаа хийхэд сайн. Цэрэгт мордох, модны үйл, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарах, мал адгуус худалдан авахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ