Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 15-нд өндөрлөлөө. Ховд аймгийн хэмжээнд 53872 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Үүний 69.83 хувь буюу 37617 иргэн саналаа өгчээ.
Уьдчилсан дүнгээр Монгол ардын намаас нэр дэвшигч 27 мандат авсан. Харин Ардчилсан намын нэр дэвшигч 13 мандат, Монгол ардын хувьсгалт нам нэг мандат тус тус авсан гэж Ховд аймгийн Сонгуулийн хорооноос танилцууллаа. Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалтын эцсийн дүн мэдээлэл хараахан гараагүй байна.