-Аргын тооллын 9 сарын 19. Бямба (Санчир) гараг (2020)



-Аргын тооллын 9 сарын 19. Бямба (Санчир) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 2, хөхөгчин үхэр, тэргүүн дагуул-13 од, суудал шороо, мэнгэ 3 хөх, үл тохирохын барилдлагатай өдөр. Усанд эм орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:34-18:56.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Лам болох, тушаал дэвших, равнай үйлдэх, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот суурин, байшингийн суурь тавих, барих, мал зарах, худалдаа хийх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, замд гарахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ