-Аргын тооллын 5 сарын 12. Мягмар (Ангараг) гараг (2020)



Аргын тооллын 5 сарын 12. Мягмар (Ангараг) гараг (2020)
-Билгийн тооллын 20, хөхөгчин туулай, элдэв тэнгэртэн-20 од, суудал хий, мэнгэ 7 улаан, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:17-20:20.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасна муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, туулай, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонины үйл, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байшин барих, бэрийн үйл, газар хөндөх, хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ