-Аргын тооллын 2 сарын 14. Баасан (Сугар) гараг (2020)



-Аргын тооллын 2 сарын 14. Баасан (Сугар) гараг (2020)
-Билгийн тооллын 21, улаагчин гахай, салхины эх-14 од, суудал хий, мэнгэ 5 шар, үл тохирохын барилдлагатай өдөр. Тэрсүүд өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:01-18:11.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул тэрсүүдийн өдөр муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд мууболой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч лам. Д.Цогтбаатар. 9661-6668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ