-Аргын тооллын 2 сарын 6. Пүрэв (Бархасвад) гараг /2020/



-Аргын тооллын 2 сарын 6. Пүрэв (Бархасвад) гараг /2020/
-Билгийн тооллын шинийн 12, шарагчин туулай, хэрцгий охин-5 од, суудал хий, мэнгэ 4 ногоон, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:13-17:59.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, туулай, баржилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, үхэр, луу, хонь, нохойжилтнээ сөрөг муу.
-Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, сургуульд сурах, номлох, хэвлэх, санваар өгөх, номын хурал байгуулах, эм найруулах, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, малын үйл, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн.Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, замд гарах, мал адгуус худалдан авахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ