-Аргын тооллын 1 сарын 23. Пүрэв (Бархасвад) гараг /2020/



-Аргын тооллын 1 сарын 23. Пүрэв (Бархасвад) гараг /2020/
-Билгийн тооллын 29, хөхөгчин үхэр, суулга-19 од, суудал шороо, мэнгэ 9 улаан, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:30-17:37.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, луу, нохой, үхэр жилтнээ сөрөг муу.
-Дайсныг номхтгох, ад зэтгэр, муу үйлийг дарах тэргүүтэн хатуу үйл, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, хот суурин, байшин барилгын суурь тавих, андгай тангарагаас няцахад сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ