-Аргын тооллын 1 сарын 19. Ням (Адьяа) гараг /2020/
-Билгийн тооллын 25, цагаагчин тахиа, эрхтний тэргүүн-15 од, суудал уул, мэнгэ 4 ногоон, арвидахын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:34-17:31.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайна муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, худалдаа хийх, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, мэргэ төлгө тавих, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, бусдаар шүтүүлэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.