Аймгийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөө 86,0 хувийн биелжээ



Аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан 2 дахь өдрөө үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу өнөөдөр /2019.12.03/ аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны төлөвлөгөөний төслийн тухай ГХБХБГ-ын дарга Б.Баярсүхийн илтгэлийг хэлэлцлээ.



Монгол Улсын Засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, болгон зарласантай холбогдуулан аймгийн “ХАРИУЦЛАГАТАЙ ТУНГАЛАГ ТӨР” хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг ард иргэдэд цогц хэлбэрээр тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор “ИРГЭН ТӨВТЭЙ, ИЛ ТОД, УХААЛАГ газрын харилцааны жил болгон зарлаж давхардсан тоогоор 10000 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад төрийн үйлчилгээг үзүүлж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 2106 өргөдөл хүсэлтийг хүлээн авч үүнээс 928 өргөдлийг аймаг, сумын Засаг даргын захирамжаар шийдвэрлэж, 1106 өргөдөлийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газрын зөрчил маргаантай шалтгаанаар хариу мэдэгдэх хуудсаар буцааж, 72 өргөдөл нь хянан шийдвэрлэгдэх шатандаа хүлээгдэж байна.


Аймгийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөгөөр нийт 324498.2 га газрыг 23 төрлийн хавсралтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж, өмчлүүлж, ашиглуулахаар батлуулсанаас 285177.8 га газрыг журмын дагуу олгож төлөвлөгөө 86,0 хувийн биелэлттэй үр дүнтэй хэрэгжсэн байна гэж дүгнэлээ.



Аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны төлөвлөгөөний төслийн талаар төлөөлөгчид, урилгаар оролцогчид газрын харилцааны чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, маргааныг хэрхэн шийдвэрлэж байгаа, цаашид анхаарах асуудлын талаар асуулт асууж, санал гаргалаа. Улмаар аймгийн Газар зорион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг сайн байгааг онцлоод ГХБХГ-ын хамт олонд ажлын амжилт хүслээ.


Ингээд аймгийн Газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсан иргэн аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, өмчлүүлэх зэрэг асуудлуудыг дэмжин баталлаа. Мөн 2020 оны төлөвлөгөөгөөр батлагдсан газруудыг кадастрын зургаар баталгаажуулан иргэд, олон нийтэд сурталчилж, хэрэгжилтийг хангах, төрөөс газрын талаар баримталж буй бодлого чиглэлтэй уялдуулж, аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаль, газар зүйн нөхцөл, газрын нөөц, түүний экологи, эдийн засаг, нийгмийн бодлогыг хөгжүүлэх, хэтийн чиглэлийг тодорхойлохыг тогтоолоор даалгалаа.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ