"Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган-II боллоо



Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл хамтран "Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганыг өнгөрсөн онд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан. Тэгвэл "Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн хоёрдугаар чуулганыг Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр 11 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймагт амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганд УИХ-ын гишүүд, БНХАУ, ОХУ-ын төлөөлөгч, Олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллага, аймаг, сумдын удирдах ажилтан, бизнес эрхлэгчдийн төлөөлөл 200 гаруй хүн оролцсон юм.



Чуулганы хүрээнд аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, салбар бүрийн хөгжлийг шинэ шатанд гаргах бодлого, төлөвлөлтын талаар албаныхан мэдээлэл хийлээ. 2019 онд Ховд аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 орчим бүтээн байгуулалт, төсөл арга хэмжээ амжилттай хэрэгжүүлжээ.



"Шинэ Ховд" хөрөнгө оруулалт, хөгжлийн хоёрдугаар чуулган нь аймаг, орон нутгийн эдийн засаг, нийгмийг тогтвортой хөгжүүлэх, ард иргэддээ амьдрах таатай орчин бүрдүүлэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, орон нутагтаа хөрөнгө оруулалт татахад чухал үүрэг гүйцэтгэх давуу талтай гэж зохион байгуулагчид хэллээ. Чуулганы үр дүнд зарим төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх, цаашид хамтран ажиллах хүсэлтэй хөрөнгө оруулагчидтай аймгийн удирдлагууд хамтын ажиллагааны гэрээ байгуулах юм. 

ВИДЕО:



















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ