Төрийн албаны ерөнхий шалгалтыг 11 сарын 16, 19, 21-ний өдрүүдэд Ховд Их Сургуулийн 207, 208 тоот танхимд хуваарийн дагуу зохион байгуулна. Тус шалгалтын үйл ажиллагааг хянаж, удирдлага, зохион байгуулалтыг хариуцаж ажиллахаар Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны Сургалт, судалгаа мэдээллийн нэгдсэн сангийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Оюуннасан Ховд аймагт томилогдон ажиллаж байна.
Тэрээр өнөөдөр /2019.11.14/ шалгалтыг зохион байгуулах комиссын гишүүдтэй уулзаж шалгалтын зохион байгуулалт болон анхаарах зарим асуудлуудын талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.Тухайлбал, шалгалтын үеэр эрчим хүчний болон технологийн саатал гарах, шалгалтад оролцогчид эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх шаардлага тулгарах зэрэг болзошгүй эрсдэл тулгарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар танилцуулж, бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнд үүрэг болголоо.
Ерөнхий шалгалтад оролцогчдод шалгалтын талаар мэдээлэл, зааварчилгаа өгөх сургалтыг 11-р сарын 15 буюу Баасан гарагийн 13:00 цагт Ховд Их Сургуулийн Лекцийн танхимд зохион байгуулах юм.
ВИДЕО: