-Аргын тооллын 8 сарын 12. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /



-Аргын тооллын 8 сарын 12. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 12, цагаагчин могой, суулга-19 од, суудал уул, мэнгэ 2 хар, рашааны барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:42-20:11.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах маш муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мал гадагш гарах, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, насны хүчийг арвижуулах, усан засал, садан бололцоход сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал адгуус худалдан авахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ