-Аргын тооллын 8 сарын 8. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 8, улаагчин үхэр, эрхтний тэргүүн-15 од, суудал шороо, мэнгэ 6 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Намрын уур орох-04:09.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:37-20:18.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулбал нас уртасна маш сайн. Гэвч хонь, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, луу, нохой, үхэр жилтнээ сөрөг муу.
-Дуган, шүтээн босгох, равнайлах, ад зэтгэрийг номхтгох, ном гүйцээх, хэвлэх, замд явах, санваар өгөх, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, сүм дуган нээх, амирлангуй үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эсгэх, замд гарах, газар тариалангийн үйл, бэрийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.