-Аргын тооллын 8 сарын 2. Баасан (Сугар) гараг / 2019 /



-Аргын тооллын 8 сарын 2. Баасан (Сугар) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 1, цагаагчин хонь, их морь-9 од, суудал огторгуй, мэнгэ 3 хөх, түлэхийн барилдлагатай өдөр. Тэрсүүд.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:29-20:27.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох маш муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ