-Аргын тооллын 7 сарын 29. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /



-Аргын тооллын 7 сарын 29. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 27, улаагчин туулай, гөрөөсөн толгой-4 од, суудал хий, мэнгэ 7 улаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Хутганы ир.
-Өдрийн на р ургах/шингэх цаг: 05:24-20:32.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй маш сайн. Гэвч тахиа, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Үхэгсдийн үйл, хөрөнгө оруулах, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, гэр байшин барих, сан тавих, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонины үйл, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, анд бололцох, бэрийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ