-Аргын тооллын 7 сарын 26. Баасан (Сугар) гараг / 2019 /



-Аргын тооллын 7 сарын 26. Баасан (Сугар) гараг / 2019 /
-Билгийн тооллын 24, хөх хулгана, гоё хүүхэн-1 од, суудал ус, мэнгэ 1 цагаан, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:20-20:36.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах маш муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, анд нөхөр болох, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, равнай үйлдэхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ