-Аргын тооллын 4 сарын 15. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 11, хар морь, их морь-9 од, мод суудал, 4 ногоон мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:04-19:41
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал оюун билиг хурц болох маш сайн. Гэвч хулгана, луу цээрлэвэл зохилтой.
-Бар, нохой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Хурим, наадам тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, тариа тарих, сан тавих, хот байгуулах, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, мал адгуус муулах үйлд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, хатуу үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.