-Аргын тооллын 4 сарын 13. Бямба (Санчир) гараг/ 2019 /



-Аргын тооллын 4 сарын 13. Бямба (Санчир) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 8, цагаан луу, найралт эх-7 од, ус суудал, 6 цагаан мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:08-19:38
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал нас уртасна маш сайн. Гэвч нохой, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Дуган, шүтээн босгох, равнайлах, ад зэтгэрийг номхтгох, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл хийх, зэтгэрийг номхтгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Цэрэгт мордох, модны үйл, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, бэрийн үйл, замд гарах, газар тариалангийн үйл, хувцас эсгэхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ