-Аргын тооллын 4 сарын 11. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /



-Аргын тооллын 4 сарын 11. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 6, шар бар, хэрцгий охин-5 од, төмөр суудал, 8 цагаан мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:12-19:35
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал өнгө зүс сайжрах маш сайн. Гэвч бич, үхэр, луу, хонь, нохой, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Насны, эдийн бүтээл, худалдаа хийх, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, барилгын суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, ном эхлэн заалгах, худаг малтах, эд, мал гадагш өгөхөд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ