-Аргын тооллын 3 сарын 7. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /



-Аргын тооллын 3 сарын 7. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 1, харагчин туулай, шувуун хошуут-24 од, хий суудал, 7 улаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:22-18:44
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул нас охор болох тул цээрлэвэл зохистой.
-Гахай, туулай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Мод тарих, худаг гаргах, газрын амыг анх нээх, буяны эхийг бүтээх, замд гарах, сургуульд сурах, бичиг зурхай, ном сонсох, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, хөрөнгө исгэх, бэрийн үйл, төрөх, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, малын үйл, сүм дуган нээх, амирлангуй үйлд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, үхэгсдийн үйл, бурхан шүтээн тахихад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ