Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрөөр Ховд аймгийн 80 гаруй хүн Төрийн дээд одон медаль хүртлээ



Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиулдуулан төрийн дээд одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. МУ-ын Ерөнхйилөгчийн 2018 оны 12-р сарын 26-ны өдрийн 165-р зарлигын дагуу Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж, уламжлалт мал аж ахуй, газар тариалан, боловсрол, соёл, эрүүл мэнд , хөнгөн үйлдвэрлэл, цагдаа, шүүх, хүчний байгууллага, авто зам, барилга, санхүү, нягтлан бодох бүртгэл, төрийн албаны салбарт амжилттай ажиллаж, улс орныхоо нүүр царай, нутаг орныхоо нэрийн хуудас болсон 80 гаруй эрхэм хүнийг шинэ оны босгон дээр төрийн өндөр дээд одон медалиар шагнасныг  аймаг орон нутгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ. 



"Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"
-гоор 5, "Алтангадас одон" -гоор 30, "Цэргийн гавьяаны одон" -гоор 3, "Хөдлмөрийн хүндэт медаль" -иар 20, "Соёлын тэргүүний ажилтан"-аар 1, "Онц тээвэрчин" -ээр 1, "Боловсролын тэргүүний ажилтан" - аар 2, "Радио телевизийн тэргүүний ажилтан" -аар 1 иргэн шагнагдаж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ.

ВИДЕО:













Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ