Ховд аймгаас 1200 гаруй төрийн албан хаагчид “Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалт”-д хамрагдана



Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах референт С.Нямбаяраар ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 21-ний өдрөөс эхлэн Ховд аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэг нь нутгийн захиргааны байгууллагуудын үндсэн ажлын гүйцэтгэл, алба хаагчдын ёс зүйн төлөвшил, хандлага болон хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэж, төрийн жинхэнэ албан хаагчдаас мэргэжил, ур чадварын шалгалт авч байна. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ