-Аргын тооллын 8 сарын 3. Баасан (Сугар) гараг/ 2018 /



-Аргын тооллын 8 сарын 3. Баасан (Сугар) гараг/ 2018 /
-Билгийн тооллын 21, улаагчин туулай, шийдэм-0 од, хий суудал, 7 улаан мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр. Хутганы ир, бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:30-20:25.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин тусах гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Хонь, гахай, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Замд явах, тариалан тарих, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, малтай холбогдох үйл, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, хот суурин, байшин эхлэн барих, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, бэрийн үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ