Аймгийн Онцгой комиссын хурлаар Жаргалант сумын нутаг дэвсгэрт үүссэн үер, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэв



Аймгийн Онцгой комисс энэ оны 07 дугаар сарын 09-ний өдөр Нутгийн удирдлагын ордны иргэний танхимд 93.5 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдааныг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог удирдан явуулж, Ховд аймгийн Жаргалант сумын 12 багийн нутаг дэвсгэрт үүссэн үерийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Тодруулбал, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэхь заалтыг үндэслэн Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт энэ оны 07 дугаар сарын 03-наас 05-ны өдрүүдэд тохиолдсон үерийн улмаас учирсан хохирлын хэмжээг баг тус бүрээр холбогдох заавар, журмын дагуу материалжуулан гаргаж, Онцгой байдлын газарт 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэхийг Жаргалант сумын Засаг дарга болон Багийн Засаг дарга нарт үүрэг болгов.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ