Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярын босгон дээр Ховд аймгийн Төр Захиргааны байгууллагад 40 гаруй жил ажиллаж, хууль зүйн шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга асан Д.Ширэндэв төр түмнээрээ ажлын амжилтаа өндрөөр үнэлүүж, Монгол төрийн эрхэм дээд шагнал Монгол Улсын Үйлчилгээний Гавьяат Хуульч цолоор шагнуулсан байна.
Энэхүү баярт мөчийг тохиолдуулан Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон Д.Ширэндэв-д чин сэтгэлийн баяр хүргэхийн ялдамд олон ястны өлгий нутгийн зон олондоо үндэсний их баяр наадмын мэндийг хүргэж байна. Сайхан наадаарай.
Ховд аймаг Улсын бүртгэлийн хэлтэс