“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуульд 650 орчим төлөөлөгч оролцож байна



Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр аймгийн Онцгой комиссын гишүүдийг хуралдуулан “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн талаар мэдээлэл сонслоо. 
Сургалт, дадлага сургуулийн талаар аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт мэдээлэл хийсэн юм.



Тэрээр “Говийн чоно 2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль нь үндсэн найман чиглэлээр зохион байгуулагдана. Өнөөдрийн байдлаар дадлага, сургуулийн төлөвлөгөөний дагуу уснаас, уулнаас, нурангиас эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургуулиуд зохион байгуулагдаж Монгол, Америкийн 80 орчим аврагч харилцан туршлага солилцож байгаа” гэдгийг онцоллоо.

ВИДЕО:

Уг дадлага сургуулийн хүрээнд болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлийн үед эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо хэрхэн байх чиглэлээр эмэгтэйчүүдийн манлайлал сургалт, эмнэлгийн анхны болон яаралтай тусламж үзүүлэх, тухайн улс, орон нутагт тохиолдож байсан олон нэрвэгдэгсэдтэй гамшгийн үед хэрхэн ажиллах талаар  эрүүл мэндийн байгууллагуудын туршлага солилцох сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


Энэ удаагийн сургалт, дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газар, Баруун бүсийн Онцгой байдлын газар, Ховд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгуулага,  Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагаас гадна АНУ, Франц, Балба, Ширланк, Австрали, Канад, Япон, Солонгос, Тайланд улсын элчин сайдын яамдын 650 гаруй төлөөлөгч оролцож байна. Мөн Тайланд, Ширланк, Балба улсууд сургуулийн ажиглагчаар оролцож байгаа гэдгийг дурдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.








 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ