“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургууль үргэлжилж байна



Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийг баруун бүсийн таван аймгийг хамруулан Ховд аймагт зохион байгуулж байна.



Тус дадлага сургуулийн хүрээнд ОБЕГ-ын Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгийн Онцгой байдлын газрын 80 орчим аврагч, АНУ-ын Аляскийн үндэсний гвардын  10 гаруй аврагчтай хамтран зохион байгуулж буй  урсгал ус, уул, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан онолын болон дадлага сургуулиуд үргэлжлэн явагдаж байна.  



Дадлага сургуулиудын үйл ажиллагаатай ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян танилцсан юм. 



Монгол, Америкийн аврагчид уулнаас эрэн хайх аврах ажиллагааны дадлагыг аймгийн төвөөс хойш 12 км зайд байрлах “Шүүтийн тохой”-д, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг аймгийн төвөөс хойш 60 км зайд Мянгад суманд орших “Ховд” голд зохион байгуулж байна  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ