-Аргын тооллын 5 сарын 30. Лхагва (Буд) гараг/ 2018 /



-Аргын тооллын 5 сарын 30. Лхагва (Буд) гараг/ 2018 /
-Билгийн тооллын 16, хар нохой, хонгорцог-17 од, суудал мод, мэнгэ 9 улаан, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:59-20:40. 
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин ирэх гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Бар, нохой, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, могой, морь, хонь жилтнээ сөрөг муу.
-Анд нөхөр бололцох, эд бараа худалдах, арилжаа наймаа хийх, газрын ам нээх зөөлөн үйл, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл, цэрэгт мордох, нохой тэжээх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь. Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ