-Аргын тооллын 5 сарын 29. Мягмар (Ангараг) гараг 2018



-Аргын тооллын 5 сарын 29. Мягмар (Ангараг) гараг 2018
-Билгийн тооллын шинийн 15, цагаагчин тахиа, гар од-16 од, суудал уул, мэнгэ 1 цагаан, түлэхийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:00-20:39. 
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийтэй машид сайн. Гэвч туулай, бич, тахиа, могой, морь цээрлэвэл зохилтой.
-Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, равнайлах, үр тарих, хишиг даллага авахуулах, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, мэргэ төлгө тавих, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, нүүдэл хийх, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал. Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ