-Аргын тооллын 12 сарын 27. Лхагва (Буд) гараг /2017/



-Аргын тооллын 12 сарын 27. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 9, шар хулгана, дэлгэрүүлэгч-26 од, ус суудал, 1 цагаан мэнгэ, рашааны барилдлагатай өдөр. Их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:05.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд эрхэм сайн. Гэвч морь, могой, хонь жилтнээ цээртэй.
-Луу, бич, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, могой жилтэн сөрөг муу.
-Замд гарах, худалдаа наймаа хийх, шинэ бүтээл гаргах, бичиг сурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, нас уртасгах ном айлдуулах, эм найруулах, усан эмчилгээ хийлгэхд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үхэгсдийн үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ