Ховд аймаг дахь Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн хурлаар Монголын Улаан загалмайн холбоо, ҮХБ-ын Ховд дахь салбар болон төр улаан загалмайн хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч харилцан санал солилцлоо. Мөн 10 сарын үйл ажиллагааны тайланг сонсож тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталсан юм. Зөвлөлийн хурлыг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд ахалж цаашид хийж хэрэгжүүлэх ажилд анхаарах асуудлуудын талаар үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, Малчдад туслах аяны талаар МУЗН-рүү уламжилж хамтран ажиллах, Төсөл хөтөлбөрийн шугамаар байгууллагууд руу хандаж гадна дотны донор байгууллагуудтай хамтран ажиллах, Аймгийн сайн малчдаас татвар төвлөрүүлэх буюу байгууллага хувь хүмүүсийг нийгэм хүмүүнлэгийн энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулж хэвших талаар тодорхой ажил зохион байгуулах чиглэл өглөө. Түүнчлэн зөвлөлийн бүрэлдэхүүнээс гарсан шийдвэр болоод бусад холбогдох захирамж журмыг шинэчилж дахин батлах, хэлэлцсэн асуудлуудтай холбоотой цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллахаар боллоо. Огноо: 11/7/2017 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1793 Мэдээ таалагдсан: