Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 10 сарын 31-ээс 11 сарын 2-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллав. Ажлын хэсэг нь Ховд аймгийн Дарви, Манхан, Жаргалант, Буянт сум, Аймгийн ИТХ, ЗДТГ болон бусад төрийн байгууллагуудад зөвлөн туслах, хяналт шалгалтыг хийж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлтэнд үнэлэлт дүгнэлт өгөх цаашлаад Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилтэнд хяналт тавьж, үүрэг чиглэл өгсөн байна. Хяналт шалгалт хийх явцад цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар зөвлөмж гарган холбогдох газруудад хүргэх бөгөөд энэ хүрээнд “Авлигатай тэмцэх олон нийтийн дэд зөвлөл”-ийг байгуулжээ. Тус зөвлөлийг Р.Батмөнх, н.Батчулуун, н.Мөнхбат гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулж аймгийн ИТХ-ын даргатай гэрээ байгуулсан байна. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг нь үргэлжлүүлээд Увс, Баян-Өлгий аймгуудад ажиллах юм байна.