-Аргын тооллын 10 сарын 25. Лхагва (Буд) гараг /2017/


-Аргын тооллын 10 сарын 25. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 6, хөхөгчин тахиа, онгоц-18 од, уул суудал, 1 цагаан мэнгэ, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:25-17:46.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад зүс, царай сайжрах сайн. Гэвч туулай, могой, морь, хонь жилтнээ цээртэй.
-Үхэр, тахиа, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, могой, морь жилтэн сөрөг муу.
-Насны, буян хишгийн даллага авах, тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, шинэ бүтээл гаргах, бичиг сурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мэргэ төлгө тавих, эм найруулах, нас уртасгах ном айлдуулах, усан эмчилгээ хийлгэх, худалдаа наймаанд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, үр суулгах, эд, мал гадагш өгөхөд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ