Санхүү төрийн сангийн хэлтэс “Тунгалаг бүртгэл хөтөлбөр, Тогтвортой амьжиргаа-3 төсөл хамтран “Санхүүгийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт 2 өдрийн сургалтыг 10-р сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Улсын сехторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын /УСНББОУС/ хэрэгжилт, Санхүү, төрийн сангийн үйл ажиллагаа, Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилт, иргэдийн оролцоог сайжруулах зорилгоор явагдаж байгаа уг сургалтанд аймаг, сумдын Санхүү албаны дарга, төсвийн байгууллагуудын нягтлан бодогч, орон нутгийн хөгжлийн сан хариуцсан мэргэжилтэн гээд 130 гаруй хүн хамрагдлаа.
ВИДЕО:
Сургалтын үр дүнд төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, түүнд тавих хяналт, санхүүгийн мэдээ, тайлангийн гаргалт сайжирч, ил тод нээлттэй байх боломж бүрдэх, санхүүгийн ажилтнуудын мэдлэг ур чадвар сайжирч санхүүгийн зөрчлийн хэмжээ буурна гэж үзэж байна.