Баруун бүсийн ОБГ-уудын команд штабын сургуулийг Ховд аймагт зохион байгуулав


Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан 2017 оны А/224 дүгээр тушаалаар Баруун бүсийн Онцгой байдлын газруудын офицер бүрэлдэхүүний дунд  Команд штабын сургуулийг зохион байгуулах удирдамж батлагдсан. Уг удирдамжийн дагуу  энэ сарын 14-15-ны өдрүүдэд Ховд аймагт баруун бүсийн команд штабын сургуулийг зохион байгууллаа.



Бүсчилсэн байдлаар зохион байгуулж буй тус сургуульд Завхан, Увс, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой байдлын газрын орлогч дарга, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал харицсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, зарлан мэдээлэл холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт 30 гаруй офицер, удирдах албан тушаалтан хамрагдлаа.

ВИДЕО:















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ