Үндэсний мод тарих өдрөөр Ховдчууд урьдчилсан дүнгээр 8500 гаруй мод тарьжээ.


Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63-р зарлигаар жил бүрийн 5-р сар, 10-р сарын 2 дахь 7 хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр болгон зарласан. Уламжлал болсон энэ өдрөөр Ховд аймгийн аж ахуй нэгж, албан байгууллага, айл өрх бүр идэвх санаачлага гарган ажиллаж, урьдчилсан дүнгээр 8500 гаруй мод тарьсан мэдээтэй байна. Жаргалант сумын хувьд аймгийн төвийн дээд хэсэгт "Улиас" , төв гудамжны хайсуудад гоёлын мод тарьжээ.  Аймгийн хэмжээний нэгдсэн дүн энэ сарын 16 нд гарна гэж аймгийн БОАЖГазраас мэдээллээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ